Жижигхэн монголын том улс тѳрчид, оффшоортой нэр холбогдон шинэ, шинэ баримт ар худрагаараа цувуулан шуугиан тарьсаар байна, цаашдаа ч олон чухал мэдээлэл орж ирж олон нийтийг үе үе пааникт орулах нь тодорхой болчихлоо.
Одоо бид яах ёстой вэ? Энэ асуултанд бодитой хариулт ѳхийн ѳмнѳ, эхлээд оффшоор юрисдикциудын байдал, яг ѳнѳѳдѳр, тухайлвал дэлхийн голлох гүрнүүд оффшоортой дайн зарласнаас хойшхи хугацаанд ямар хандлагатай байгааг ойлгох ёстой. Дараа нь улс орон дотроо тодорхой арга хэмжээ авбал нэг ажлыг 2 дахин хийхгүй, цаг хожих талаасаа ашигтай юмуу гэж бодож энэ нийтлэлийг тэрлэлээ, болгооно уу!
Би урьд нь оффшоорын талаар нэг нийтлэл гаргасан, тэхэд цаг үе ѳѳр байж, цагийн орчин маш түргэн хувьсаж байна. ОФФШООР ДАНСТАНГУУД БОЛ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД http://sonin.mn/news/politics- economy/62467 гэх гарчигны тухайд, нилээд хүмүүс дургүйцлээ илэрхийлж байсан. Гэхдээ энэ нь миний ѳгсѳн нэр биш, Английн форум дээр үг хэлсэн нэг эрхмийн үгнээс зээлдчихсэн юм, тэгээд ч ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэдэг нь гагцхүү тѳрийн тангараг ѳргѳсѳн албан тушаалтнуудад л хамаатай шүү гэдгийг нийтлэл дотор задгай хэлчихсэн байгаа. Ерѳѳс, ѳнѳѳгийн хэт улс тѳржсѳн нѳхцѳл байдалд, наад зах нь 2 зүйлийг угт нь тултал сайн ойлгоод авах нь гарцаагүй шаардлага болон орж ирж байх шиг санагдана.
1. ОФФШООР гэдэг нийт дүнгээрээ, монголын амьдралд байхын аргагүй, монгол хүнд байж боломгүй муухай үзэгдэл үү? гэвэл үгүй юмаа. Бизнесс эрхлэгчдийн хувьд бол байдаг л нэг данс, татвар тѳлѳлт, нууц хадгалалтын ѳѳрийн гэсэн онцлоготой, банк санхүүгийн тусгай юрисдикцитэй л орчин шүү дээ! Гагцхүү улс тѳрчид, улс орнуудын тѳрийн албан тушаалтнууд, улсаасаа зувчуулсан хѳрѳнгѳ, угаасан мѳнгѳѳ хадгалах "ХУЛГАЙН МѲНГѲНИЙ АВДАР" болгож ашиглаад байгаа нь л түүнтэй тэмцэл явуулах гол учир шалтгаан болчихоод байгaа, асуудлын цѳм нь энэ.
Лондоны форумд, улс тѳр тодорхой хэмжээгээр орсон байхыг ч үгүйсгэхгүй, гэхдээ ямар ч байлаа дэлхийгээрээ хамтраад оффшоор бүстэй тэмцэл явуулна аа гээд шийдчихсэн болохоор тэнд данстай улс тѳрчид цагтай уралдаж мѳнгѳ хѳрѳнгѳѳ аврах арга сүвэгчлэх шаардлагатай болж байгаа. Энэ тэмцэлд, монголын Засгийн газар угтах бодлого явуулж тѳрийн их бага албан тушаалтнуудыг оффшоор бүсэд данстай байхыг хориглосон шийдвэр гаргасанд ард түмний сэтгэл нааштай байгаа, шинэ Засгийн газрын гаргасан сайн шийдвэрүүдийн нэг бол гарцаагүй энэ мѳѳн. Харин Засгийхаа энэ шийдвэрийг УИХ хүлээж аваад эрх зүйн орчинг тогтоогоод, хуульчлаад ѳгчих хэрэгтэй юм, цаг биднийг хүлээхгүй.
Дэлхийн оффшоортой тэмцэх байгууллагаын зүгээс данс зарцаах ажиллагаа явуулахдаа улс орнууд дотооддоо ямар бодлого шийдвэртэй байгааг харгалзах нь гарцаагүй гэдгийг анзаарах ёстой. Оффшоор бүсэнд хадгалагдаж байгаа монголчуудын мѳнгѳ, хулгай, луйвар, зувчуургын эх сурвалжтай байгаа нь нэн эрсдэлтэй, гэхдээ хэрвээ зарцаалгачихвал хувь хүн хохироод зогсохгүй, Монгол улс боломжоо алдчихаж байна гэсэн үг, асуудалд энэ талаас нь хандмаар байгаа.
2. ОФФШООР дансыг хэн ч устгаж, алга болгож чадахгүй гэсэн ойлголт, ялангуяа манайханд байгаа, энэ бол буруу ойлголт. ОФФШООР бүсийг устгана гэж хэн ч шийдээгүй, тийм боломж ч байхгүй, эх үүсвэрийг нь л тодорхой болгох акци явж байгаа шүү дээ. Дэлхийн форумнаас, oффшоор бүсийг оншоор болгох үзэл баримтлал дэвшүүлсэн, гэтэл тэр нь ч хэрэгжихгүй болох нь нотлогдож байгаа. Харин оффшоор, оншоорын дундуур зайн хувилбар болох мидшоор ( mid-shore) гэсэн ойлголтыг баталгаажуулж, үндсэндээ эхний ээлжинд зарим зүйл дээр тохиролцоцгоож байх шиг байна.
Оффшоорын маш олон бүс реформ хийж мидшоорын зарчимд шилжицгээж байна. Лондоны форумнаас хойшхи оффшоор бүсийн хувь заяаны хандлага гэвэл иймэрхүү байна. Дэлхийн форумнаас, оффшоор бүсүүдэд хандан, юрисдикцидээ ѳѳрчлѳлт оруулах, хѳрѳнгийн эх үүсвэрийг ил гаргах, татварын хѳнгѳлѳлтѳд дифференси тогтоох, цаашид дэлхийн банк, санхүүгийн нэгдмэл зарчмыг мѳрдѳх...зэрэг суурь зарчмыг хѳндсѳн олон асуудлуудыг тулгасан байгаа. Оффшоор бүсүүдийн дийлэнхи нь татварын багц асуудлаас бусдыг хүлээн зѳвшѳѳрч шинэ хувилбар олсон нь энэ мидшоор юм.
Мидшоор гэж юу вэ?
Мидшоор бол цоо шинэ юрисдикци бас биш юм, 2011 оноос үүсч туршигдсаар тодорхой байр сууриа олчихсон хувилбар. Дэлхий даяар, тодорхой учир шалтгаануудаас үүдээд, оффшоор бүсүүдийн нэр хүнд унаж байгаа орчин цаг үед шинэ, илүү боловсронгуй юрисдикци үүсэх таатай нѳхцѳл бүрэлдэж, Английн хууль, эрх зүйн орчинг даган орчин үеийн "оффшоор" бүсүүд нээгдэн хүчээ авч байгаа нь мидшоор юм. Ѳнѳѳ үед мидшоор бүсүүд тренд болж байна. Мидшоор юрисдикци нь оффшоорын үйл ажиллагааны уламжлалт үндсэн зарчмыг хадгалж үлдсэн, гэхдээ үйл ажиллагааны хувьд ялгаатай хэд хэдэн том зарчим бий. Хамгийн том ялгаа гэвэл "цагаан юрисдикци" гэдгээрээ онцлоготой.
Цагаан юрисдикци гэдэг нь дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хѳгжлийн байгууллага ( OECD)-ын стандартыг, татвар санхүүгийн үйл ажиллагаандаа ягштал мѳрдѳх явдал, тусгай конвенцид нэгдэнэ гэсэн үг. Их 7, болон G20-ыг эгнээндээ багтаасан энэ байгууллага, үйл ажиллагандаа ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг мѳрдлѳг болгодог, 35 гишүүнтэй, дэлхийн нийт бүтээгдэхүүний 60 хувийг хянадаг байгууллага. Манай 2 хѳрш болон Энэтхэг улс гишүүнээр элсч чадаагүй яваа. Орос 2004 оноос гишүүнээр элсэх хэлэлцээр хийж эхэлсэн боловч 2014 онд OECD-ын шийдвэр гарч, Оросыг гишүүнээр элсүүлэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихаад байгаа.
OECD-ын стандартыг мѳрдсѳн юридикци гэдэг нь юуны ѳмнѳ FATF ( Financial Action Tasc Force on Money) ын 228 стандарт гэгдэх авлигал, мѳнгѳ угаалгыг хазаарлахад чиглэгдсэн нормативыг мѳрдѳхийг хэлж байгаа, мидшоор бүсүүд энд нэгдэж байгаагаараа оффшоор бүсээс ялгаатай. Мидшоорын ѳѳр нэг онцлох ялгаа нь татвар, орлого болон бусад дурын асуудлаар дээр дүрдсан гишүүн гэх 35 орны хэмжээнд мэдэлэл transparency ( нээлттэй тунгалаг байх- манайх шилэн гэсэн байсан) зарчмыг баримтална гэж байгаа. Шуурхай, хямд, энгийн байх талаараа бас оффшоор бүсээс хол давуутай байна.
Оншоор бүсүүдийн хувьд бол ѳндѳр хѳгжчихсѳн их гүрнүүдийн акул, том фирмүүд байдаг, шаардлага ѳндѳртэй, татварын орчин ч ѳѳр, бусад ѳвѳрмѳц зарчмыг баримталдаг онцлоготой юрисдикци юм.
Бид яах ёстой вэ?
Монголчуудын хувьд, үндэсний орлоготой тэнцэхүйц хэмжээний мѳнгѳ дэлхийн хаа нэгтээ офшоор бүсэнд гарчихсан байгаа гэсэн баримжаалал байдаг. Тэр их мѳнгийг эх орондоо татан оруулж ирэх хамгийн дѳхѳмтэй, амьдралтай бѳгѳѳд түргэн шийдэгдэх бодитой арга бол Монгол улс ѳѳрийн гэсэн мидшоор бүстэй болох явдал юм. Татварын дунджыг 10 хувиар тооцоход л 1 млрд долл. оруулчих боломж харагдаж байна. Мидшоор гэж онцолсны учир нь, бүх мидшоор юрисдикциуд Английн эрх зүйн орчинд багтаж, түүний хамгаалалтанд байгаа. Аудит, татвар, санхүү банкны бүх маргаан Лондонд очиж шийдэгддэг тул цаашид ч Монголд ашигтай байж мэднэ.
Мидшоор бүс байгуулахын тулд OESD-ийн гишүүн заавал байх шаардлагагүй, аль нэг мидшоор юрисдикци сонгоход л хангалттай, тухайлвал Сингапур. Сингапурын мидшоор юрисдикцийн зарчим нь татвар заавал Сингад тѳлѳгдѳх албагүй, бүс хаана оршино, тухайн оронд тѳлѳгдѳѳд явна, монголын бүсийн хѳрѳнгийн татвар Монголд тѳлѳгдѳнѳѳ л гэсэн үг. Манай 2 хѳрш OESD-гишүүн бус байдлыг ашиглан том том бизнессмануудыг татах боломжтой болно. Монгол улс OESD-д гишүүнээр орох асуудлыг, стратегийн ѳргѳн түншлэлийн гэрээтэй Японоор зуучлуулан тавьж бас болно.
Миний үндсэн мэргэжил эдийн засагч, ерѳнхий зарчим, арга методологийн зүйлүүдийг л хэлэхээс нарийн мэргэшил шаардсан зүйлийг бол банкны мэргэжилтэн, санхүүч нар хэлэх ёстой юм. Цааш лавшруулан сонирхогчдод зориулан мэдээлэл авч болох линкийг давхар хавсаргалаа. Offshore ProGroup info@offshore-pro.info
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
Сэтгэгдэл0
Надад офшор байхгүй би эх оронч улсаа боддог хүн гэж улин хуцалдаад байсан хулгайчуудын амыг ар дээр нь гартал алгадах юмсан
Hyamralaas garah garts bol offshore-toi gej ner durdagdsan humuusiin horongiig bituumjilj ulsiin orlogo bolgo!!!! Negentee ulsaas hulgailsan mongo bgaa. Biznes erhelj baylag buteeh gej yadaj yavaa uildverlegch huviin hevshil companiud deer tatvar nemj amiig barij bsanaas hamaagui zov shiidver!!!
namiin nereer tord garch irdeg irsen hoinoo namaaraa halhavch hiij toroos hulgai hiideg archaagui humuusiig dor dor ni eserguutsej ,shuumjilj ,zailuulj bhgui bol gar bariaad bugui barina gegch l bolj bgaa shuu dee.duugui bh ni zovshoorsonii shinj gej bas heldeg.
Улсынхаа орийг энэ дансанд хадгалуулсан нохдоор толvvлэх нь зvйтэй болов уу. Хусч болсон юм толж болох байлгуй тэд
Нэгэнт хуссан мөнгийг буцааж төлнө гэдэг тэдэнд бол үхэл л гэсэн үг. Баярын охидуудын мөнгийг ч хурааж ав.
Ингэж заваархаар С,Эрдэнээ шиг завааралдаа. Тэр өчигдөр/28/09/- нд БГД ахмадуудад нэг,нэг муур, нохойны идүүр өгсөн байна. Хүмүүс: нөгөөл нас барсан хүмүүсээр ,бизнес, хийсэн мөнгөөр л хийлгэж өгч байгаа байх биднийг үхэхээр дараагийханд нь мөн л бидний нарээр олсон мөнгөнөөс юм авч өх байхдаа гэж ярилцаж байна. Зүгээрчгүй уг аяган дээр " удирдахуйн ухааны доктор"- гээд бичсэн байна. Эрдэнээ л доктор бочихсон юм бол энэ улс чинь тэгээд яагаад хөгжидгүй байнаа. ЦДС- д сургуульд сурч байгаад найзыгаа алж олон жил ,хар цэргийн алба,- хаасан нөхөр шүүдээ. Сүүлд БГД - дажиллаж байхдаа ОТД- с нэг үзүүлэх юм худалдаж авсан. Тэгээд одоо доктор гээд байх юм Ингээд бодхоор ичмээр дамшиг юмаа. Монголын улс төр,тэр дундаа боловсрол гэж ямар юм байдгийн яруу тод жишээ.
Монголын улс төр bishee uurusduu songochihood tur geed baih yum.
Ичих нүүрээ салтаандаа хийсэн нөхөр дөө Эрдэнэ гэж.
2-ын 2 хүн амины хэргээс мултардаг бас сүйхээтэй муу бах шүү
Bat Uul-d itgeh itgel alga!!!!!!!!!!!!!!! AN- s Bat Uul zail.
chi itgeed yax yum,, xuuxediinx ni zuragiig tavixgui yagaad estegiinx ni zuragiig tavij baigaa yum
Аавыхаа тусламжтай хулгайлж авсан мөнгийг өөр хаана нуух вэ дээ. Банкны сул амтай хүүхнүүд гээд л асуудал байсан байх л даа чааваас
Бүх урвагчдын офшоор дахь мөнгө хөрөнгийг нь улсын орлого болгож улс орноо аварцгаах цаг болжээ. Нийт олноороо шаардлага тавьцгаая.
Оффшоорчидоо оргуигээс охинтои нь дээр гэж угтэи Царцаалгаж хоосон хохирсноос Засаг Тортэигоо тохиролцоод оруулаад ирсэн нь дээр биш уу Засгиин газар тохиролцоод хэмжээ дамжааг нь эзнииг нь нууцлаж баигаад хэн хэндээ ашигтаигаар шиидвэрлэчихэж болно доо Хулгаилсан ч гэсэн тэр хунии омчииг шууд хураагаад цаазлаад баидаг цаг уе ард хоцорсоон Ухаалгаар шиидчих хэрэгтэи
Төрийн томчуудын хулгайлсан мөнгө л эх орныг хямралд хүргэж байна бус уу? Тэд л үйлдвэр байгуулах, ажилгүйдлийг бий болгох, өлөн ходоодтой байлгаж эрхшээлдээ байлгах сонирхолтой хүмүүс. Наанаа хайрласан дүр үзүүлж цаанаа хүүдийлж байдаг улсууд.Ийм л төртэй улс даа бид чинь.
Эд нар бол том гарын хулгайчид. Эд нарт зариуцлага хэзээ тооцох вэ? Ингээд зугээр яваад явуулаад байх уу? Арга хэмжээ авахгуй байгаа нь ард тумний сэтгэхуй толовшилд маш муугаар нолоолох болно. Ингэж болдог юм байна. Тэртэй тэргуй хариуцлага тооцдоггуй юм чинь би ч гэсэн тэгж болно гэсэн ухамсар суулгаж байна. Энэ бол маш хортой. Энэ хумууст маш том хариуцлага, шийтгэл хулээлгэх естой. Нийгмийг хордуулахаа больцгоо. Бидэнд эруул шударга хариуцлага бухий нийгэм хэрэгтэй байна.
Баярцогт эндүү бол үнэндээ даварсан шаарууд л даа. Тэр нөхөр одоо хаана байна?
швецарын банканд байгаа баярцогтын мөнгө монгол улсын хөгжлийн төлөө эргэх үү? эсвэл швецарыг хөгжүүлэхэд эргэх үү?
Алтан авс хийлгэх гэж хадгалж байгаам гэсэн шүү. Дотор хүний нэг санаа зовох юм нь авсны асуудал байдгийм
Үнэн үнэн
Uls turchid hulgailj offshort bairluulsan hurungiig huraaya
Оффшоорт байрлуулсан мѳнгѳѳ ХУЛГАЙЧ нар ѳѳрсдѳѳ татах хэрэгтэй, үгүй бол эндэх фирмий нь хааж хѳрѳнгий нь улсын тѳсѳвт оруулах хэрэгтэй. Тэд нарын мѳнгѳ гэж юу байхав, бүгд монголчуудын мѳнгѳ, хулгайд юмаа алдсан хүн шиг л үзэцгээмээр байна даа!
Өөрсдөө хөрөнгөө гадаадад нууцгааж татвар төлөхгүй ард түмнээс болохоор татвараа түмэн янзаар нэмж мөлжиж байгаа явдал ард түмнээ арай дэндүү басаж доромжилж байна.Энэ хулгайчуудыг бүгдийг нь хүчээр төрөөс буулгаж хариуцлага тооцох хэрэгтэй.
Татвар тѳлдѳггүй юрисдикци дэлхийд байхгүй, хѳнгѳлттэй татвар гэж л байна. Жишээ нь Багамын юрисдикцид байгаа компаниуд 10 хувийн татвар тѳлдѳг гэж сонссон. Гэхдээ муу хулгайчууд ѳнгѳн дээрээ эх оронч царайлчихаад улсдаа татвараа тѳлж чадахгүй, гол нь цохиод татвараа гадаадад тѳлѳѳ л явж байгаа биз дээ! Бас давхар иргэншил гэсэн юм яриа л айн!
Монголын төрийг манж хятад угшилтай оргодол цагаач удамтай хулгайч нараас цэвэрлэцгээе.
Sandui lalar gazryin naimaachinguud tom alban tushaal deer ochood baigaa ni shudarga bus sanagdaad bna. MAN-d itgeh itgel aldarch bna. Oron nutgyin songuulid unah ni todorhoi
офшор дансны эх үүсвэр хаанаас гаралтай гэдгийг тогтоовол хаанаас хэнээс авилга авсан гэдэг нь тодорхой болооод гараад ирнэ.Үүнийг тогтоох ямар боломж байна вэ? Төр огт хэрэггүй юманд олон сая доллар гаргаж байхын оронд үүнийг шалгахад зориулж мөнгө гаргавал өчнөөн тэрбум доллар улсад өөрөө ороод ирэх боломж бүрэн байна.
Тэр ОЭСД гэгч нь дэлхийн бүх оффшоор дансыг 3 хуваачихсан юм билээ. Эх үүсвэрээ гаргаж чадаагүй бүх дансыг зарцааж дайны зардалд хандив болгон ѳргѳх юм гэж сонссон, үнэн байхаа!
Чадахгүй л дээ муусайн хулгайчууд.Олигтойхон Путин шиг удирдагчтай байсан бол бүгдийг шорон шаагаал эсвэл зайл гээл үзэх хэрэгтэй.Одооны энэ төр засгийн тогтолцоо ингэх боломж өгөхгүй байна л дээ.
МАН олигархиудтай тэмцэхгүй байхаа! ЗГ-ын тэр шийдвэр яахав дээ, МАН доторхи фракциудаа, Сү. Батболдыг, С.Баярыг амы нь хамхих бодлого байсан. Уг нь Путины аргыг хэргэлвэл! Путин гол нь Кипрын оффшоороос мѳнгѳѳ оруулж ирэх хугацаа ѳгсѳн, Сахалинд оффшор бүс нээж ѳгсѳн, 1 удаа ялаас чѳлѳѳлнѳ гэсэн. Хугацаандаа оруулж ирээгүй саятангуудын фирмийн эрхийг хаана, болохгүй бол ѳѳр арга хэмжээ авч болно гэсэн, хэлсэндээ хүрсэн. Олон фирмийг хааж гэр бүлээр нь ах дүүсээр нь хувхайруулсан, Кипр дампуурсан, үгэнд ороогүй Немцов мэтийг зүгээр л Кремлийн ханаы дэргэд буудаж алсан. Оросын олигархиуд зүрхээ хагартал айсан. Монголд ийм юм хийж чадах хүн ѳнѳѳдѳртѳѳ л лав алга даа!
Үүнийг хийж чадах хүн нь өөрөө хулгайч луйварчин учир илчлэгдэнэ гэж маш их айж байгаа..
Путингийн гарт Баяр, Баярцогт, Элбэгдорж, Эрдэнэ гээд шааруудыг өгөх юмсан
Ард түмний мөнгийг хулгайлчихаад түүнийгээ буцааж алдахаасаа үхтлээ айж, амин хувиа бодогчид хулгайлсан мөнгөний авдарт байгаа мөнгөө нэн даруй буцаан авчирч төсөвт тушааж, ялаа эдэл
BUZAR LUIBARCHID ENE XULGAICH NARIIG TSGDAN XORIJ OMCHIIG NI XURAAJ YADYY ARD IRGEDDEE XUBAAN OGOX XEREGTEI
элбэгдорж бол наанаа шударга бай гэж хашгирчихаад цаагуураа муу муухай руу хүмүүсийг турхирч, Монголыг хагалан бутаргаж, дундаас нь ашиг хонжоо олж, хувиа бодож, довоо шарлуулж байгаа Монголын түүхэнд хараар бичигдэх дайсан
G
Ийм улсаа биш хувиа бодсон араа шүд хумсаа нуусан хулгайчууд төрд олноор гарч Монгол улс уруудаад байгаа юм байна.Эднийг төрөөс яаралтай зайлуулах хэрэгтэй.Эдэнд цаашид бүү итгэцгээ..
Итгээд тэнэгтээд дахин дахин сонгоод байгаа юм биш үү. Үнэхээрийн тэнэг улс шүү монголчууд гэж
DEERHI ZURAG NI GARSAN HULGAICH NARIIG BUUDAN AL TIIM HUUL MONGOLD BAIGAA HULGAIN DON TUSSAN UHDEL HARHNUUD
Оффшорчидын мөнгийг татаад өрнөөс гарах хэрэгтэй.Өөр юм байхгүй.
эдгээр ардын биш намын кнопчин төлөөлөгчийг эргүүлэн татах асуудлыг иргэд болон ард түмний төлөө гэсэн намууд нэгдэн тэмцэх болжээ.
Улсаасаа баян иргэн энэ хэдхэн жилд бий болсон гэхэд ухаан хүрэхгүй юм даа. Эсвэл улсаа тэр чигээр нь цөлмөсөн агуу хулгайчь эсвэл гайхалтай бизнес. Эхнийх нь бол үтэр түргэн илчилж өрөнгийг нь хураан байх ёстой газар нь хүргэх юмсан, хоёр дахь нь бол үтэр түргэн ерөнхий сайд болгож эх орноо аврах юмсан.