sonin.mn
МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Сибирийн Холбооны тойргийн Байгалын чанад дахь бүс нутагт болох цэргийн сургуулилтын хүрээнд тус улсын зэвсэгт хүчний 3500 албан хаагч 300 км-ийн марш хийнэ гэж тус улсын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн төлөөлөгч Вадим Астафьев мэдэгдэв.
 
Сургуулилтад цэргийн 100 орчим нэгж техник оролцоно гэж тэрбээр мэдэгджээ.
 
Уг сургуулилтын хүрээнд Байгалын чанад дахь бүс нутгийн бэлтгэлийн талбайд 10 гаруй хээрийн хяналтын цэгүүд байгуулсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг