sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр онц байдлын хугацааг сунгах саналыг тус улсын аюулгүй байдлын албаны дарга  дэвшүүлжээ.
 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хуралдааныг даргалж, долдугаар сарын 15-нд болсон цэргийн эргэлт хийх оролдлого болон Сирийн талаарх Туркийн бодлого, терроризмтой тэмцэх гэсэн асуудлуудаар мэдэгдлүүд гаргасан байна.
 
Зургаан цаг үргэлжилсэн хуралдааны үеэр Турк даяар гурван сарын хугацаатай зарласан онц байдлын дэглэмийг сунгах саналыг дэвшүүлэв.
Туркийн Үндсэн хуулийн дагуу онц байдлыг дээд тал нь 6 сарын хугацаатайгаар зарлах боломжтой.
 
Туркийн ардчилсан тогтолцоо болон Үндсэн хуулийн дагуу иргэдэд олгогдсон үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд онц байдал зарлах эрхийг засгийн газарт олгожээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг