sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/.  Өмнөд Солонгост авлигатай тууштай тэмцэхэд чиглэсэн хатуу чанд хууль лхагва гарагаас албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Энэ хуулиар төрийн албан хаагчдыг дайлах, багш нарт бэлэг сэлт өгөх зэргийг бүрэн хориглосон байна.
 
Засгийн газар болон армийн нөлөө бүхий албан тушаалтнууд компаниудаас хээл хахууль авсан тохиолдол цөөнгүй гарах болсон нь Өмнөд Солонгост авлига газар авсныг харуулж байна.
 
Төрийн албан хаагч болон багш хүнийг 30 мянган вонн буюу 27 орчим доллароос дээш үнэ бүхий хоол ундаар дайлах, нэг хүнд 45 доллароос давсан өртөг бүхий бэлэг сэлт өгөхийг хоригложээ.
 
Шинэ хууль хэрэгжиж эхэлсэн лхагва гарагт Сөүл хотын төвийн нэгэн ресторан хоолныхоо үнийг 27 доллароос ялимгүй бага буюу 29 900 вон болгон бууруулжээ.
Энэ хууль нь авлигын эсрэг тэмцэлд үр дүнгээ өгнө гэж олон нийт ихээхэн найдаж байна.
 
Авлигатай тэмцэх шинэ хууль  нийгмийг илүү ил тод болгоход түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа Сөүл хотын нэгэн компанийн ажилтан илэрхийлжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг