sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын зүүн нутгийн Нью-Жерси муж улсын галт тэрэгний буудалд зорчигч тээврийн галт тэрэг осолдсоны улмаас нэг хүн амиа алдаж, 114 хүн гэмтэж бэртжээ.
 
Орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 9:00 цагийн үед нэг галт тэрэг “Hoboken” вокзалын тасалбар борлуулах цэгийн хашлага болон хүлээн авах хэсгийг мөргөсөн байна.
 
Галт тэрэгний вагонууд эвдэрч, вокзалын барилгын дээврийн хэсэг нуржээ.
Нүдээр харсан гэрчүүд хэргийн газар дахь дүр зураг “аймшигтай” байсан гэж ярьж байна.
 
Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристи сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “галт тэрэгний буудлын тавцан дээр зогсч байсан нэг эмэгтэй ослын улмаас амиа алдсан” гэлээ.
Ослын шалтгааныг тогтоохын тулд тус муж улсын захиргаа Үндэсний тээврийн аюулгүй байдлын газар болон цагдаа нартай хамтран ажиллаж байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг