sonin.mn
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорилоо.
 
Тэрээр энэ сарын 7-9-ний өдөр Вашингтонд болох ОУВС Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх юм байна.
 
Энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон  Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн удирдлагуудтай хийх уулзалтынхаа үеэр  Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрах хүсэлтээ илэрхийлж, харилцан зөвшилцөнө хэмээн албаны эх сурвалж өгүүллээ.
 
Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг