sonin.mn
Компьютер томограммын шинжилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн Хоёрдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажиллалаа.
 
Тэрбээр Мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тасгийн төхөөрөмж болон орчин нөхцөлтэй нь танилцав. Үүний дараа эмнэлгийн эмч, ажилчин алба хаагчидтай уулзаж тэдний санал бодлыг сонсож, ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг танилцуулан, одоо хийж буй ажлын талаараа мэдээлэл өглөө.
 
Энэ үеэр тус эмнэлгийн ажилчдын зүгээс цаашид гүйцэтгэлээрээ цалинждаг симтемийг нэвтрүүлэх, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмэх, шинээр төгсөн ирж байгаа эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, үүнийг бэлтгэж байгаа сургуулиудад хяналт тавьж ажиллаж өгөхийг хүслээ.
1991 оноос  үйлчлэх хүрээгээ тэлж, үндсэн үйлчлүүлэгчид дээрээ говийн 4 аймаг  Баянзүрх   дүүргийн   иргэдэд  эмнэлгийн  тусламж  үзүүлэх болсон бөгөөд Клиникийн II  нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болжээ.
 
1999-2000 онд тус эмнэлэг нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь эмнэлгийн оношилгоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлэн олон улсын түвшинд хүрсэн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайд “Шилэн эрүүл” мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ ажлын хүрээнд түргэн шуурхай эмнэлгээ цахимжуулж чадсанд  талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
 
Цаашид эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үүднээс гадаад улс оронд сургах, эмч, эмнэлгийн ажилчдын шагнал урамшуул, нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг