sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ өнөө орой Д.Сүхбаатарын талбайд болно.
 
Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой.
Энэ үеэр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллах юм. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагийн хамтарсан тоглолт болох бөгөөд  рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар” тоглолтын  ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ.
 
Анх удаа зохион байгуулж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг