sonin.mn
ЛОНДОН./BBC/.Их Британийн байгаль хамгаалагч эмэгтэй Саша Денч Оросын Арктикаас Их Британи хүртэлх 4500 бээрийн зайг парапланаар туулах баатарлаг алхмаа эхэллээ.
 
Тэрбээр Бевик хунгийн нүүдэллэдэг замыг даган нисэх бөгөөд энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд хунгийн тоо толгой цөөрсний учир шалтгааныг олж мэдэхэд чухал аялал болно. 
 
Байгаль хамгаалагч эмэгтэй 10 долоо хоногийн турш 11 улсын нутгаар дамнан хүчтэй салхи, хүйтэн агаарыг сөрөн нисэх юм. Аяллын явцад Бевик хунгийн онцлог шинж болон нүүдэллэн нисэх явцад энэ жигүүртэнд тулгардаг бэрхшээлүүдийг ажиглан судална. 
Москва хот дахь “BBC” агентлагийн сурвалжлагчдын баг буудаллах газарт нь очиж С.Денчтэй уулзахаар хөдөлсөн байна.
 
Х.Сарнай
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг