sonin.mn
2020 он гэхэд Орос улсын албан байгууллагууд  эрчим хүч хэмнэх  эх орны үйлдвэрийн гэрлэн диодын  хэрэглээгээ  75  хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр   болов. Тус улсын  Засгийн газар ийм тогтоол гаргажээ.
 
Энэхүү баримт бичигт  эх орны үйлдвэрийн гэрлэн диодод  шилжих шатчиллыг тогтоосон байна.  2017 онд  албан байгууллагуудын нийт  гэрлийн  хэрэгслүүрийн 10 доошгүй хувийг эзлэх ёстой юм.  2018 онд 30-аас доошгүй бол 2019 онд- 50 хувь, 2020 онд хэрэглээ 75 хувьд хүрсэн байх ёстой .  Энэхүү шаардлага төрийн  зохицуулалттай бүх албан газруудад хамааралтай юм.
 
Албан байгууллагууд эрчим хүч хэмнэх ба эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой төслийг боловсруулахдаа эдгээрийг тооцсон байх ёстой юм. Хэрвээ байгууллагууд эрчим хүчинд бага зардал гаргаж чадвал тэдгээрийн үйлчилгээ хямд эсвэл нэмэгдэхгүй байх боломж олгоно. Түүнээс гадна эрчим хүч хэмнэлтийн гэрлэн диодын хэрэглээг нэмэгдүүлэх нь эдийн засгийн үр ашигтайн дээр тус улсын гэрлэн диод үйлдвэрлэгчдийг дэмжиж буй хэрэг  юм.
  
А.Огторгуймаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг