sonin.mn
Төрийн албаны зөвлөлөөс 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг явуулжээ.
 
Ингээд хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
 
​Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлсэн аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг