sonin.mn
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өнөөдөр  Ц.Түмэнцогтод ажлаа хүлээлгэн өглөө.
 
Ц.Түмэнцогт нь эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг