sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Их Британид төвтэй аялал жуулчлалын сэтгүүл Инчоны олон улсын нисэх онгоцны буудлыг дөрвөн  жил дараалан Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар тодруулжээ.
 
1989 оноос олгож эхэлсэн “The Travel Trade Gazette Travel Awards” шагналыг аялал жуулчлалтай холбоотой бизнес эрхлэгчид болон байгууллагуудад олгодог байна.
Энэ оны тавдугаар сараас хойш хоёр сарын хугацаанд онлайн болон оффлайнаар судалгаа явуулжээ.
 
“Аялал жуулчлалын салбарын албаны хүмүүсийн үнэлгээн дээр үндэслэн олгодог энэ шагналыг авсандаа баяртай байна.Энэ бол манай компанийн хувьд маш чухал шагнал” гэж Өмнөд Солонгосын Инчоны нисэх онгоцны буудлын албаны хүн хэлээд “дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал болохын тулд бид цаашид илүү их хүчин чармайлт гаргах болно” гэв.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг