sonin.mn
АНУ-ын ЭСЯ-наас санаачлан МУИС-ийн Оюутны албатай хамтран “МИУС-ийн индэр” уулзалт зохион байгууллаа.
 
Энэ удаагийн зочноор АНУ-ын төрийн Департаментын урилгаар Монголд айлчилж буй хатагтай Линда Болл сургуультай нохой Викторийн хамт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг тусгай сургуультай нохойнуудын талаар танилцуулга, үзүүлэн тоглолт хийв.
 
Тэрбээр Монголд айлчилж байгаа анхны мэргэжлийн нохой сургагч юм. Түүний сургасан нохой Виктори нь хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст тусалдаг анхны сургуультай нохой бөгөөд 80 хүртэл команд биелүүлж чаддаг маш чадварлаг аж. Уулзалтын үеэр Виктори хаалга онгойлгож хаах, тараасан эд зүйлсийг цуглуулж эзэндээ өгөх, автомат хаалга болон гэрлийн унтраалга бусад үйлдлийг маш сурамгай гүйцэтгэж үзүүлсэн юм.
 
Энэ төрлийн үйлчилгээ байдгийг олон нийтэд таниулах, сурталчлах, туслагч нохойг Монголд сургах сайн дурын клуб байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй болон чихрийн шижин өвчтэй хүмүүст туслагч нохойг Монголын иргэдэд сурган өгч туслах зорилгоор зохион байгуулсан тус уулзалтад МУИС-д суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд оролцов.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг