sonin.mn

Тэртээ 1992 онд анхны тахь адуу Монгол нутагтаа эргэн ирсэн түүхтэй. Тахь сэргээн нутагшуулах гурван төсөл газар зүйн хувьд өөр өөр бүс нутагт хэрэгжиж байна.
Үүний нэг нь манай аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг болох Хомын талын Сээрийн нуруу орчмын газарт өсгөн үржүүлж байгаа тахь юм. Анх 2008 онд таван гүүнээс таван унага авч байснаас өдгөө найман азарга, 16 гүү, дөрвөн үржлийн сүрэг, нэг азаргын сүрэг нутагшиж байна. Хомын талыг 1999 онд Хар ус нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүс болгон тогтоожээ.


Тахь адуу сэргээн нутагшуулах ба байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр төсөл Сээрийн нуруунд нутагшиж байгаа тахийн бодьгалийг эрлийзжих, цус ойртохоос сэргийлж тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх ажлыг хийж байна.


Эх сурвалж: “Завхан”