sonin.mn
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3.6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш хийнэ.
 
Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдүүлж байна. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг байршуулсан гэдгийг албаныхан хэллээ.
 
Нээлтэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны хүмүүс оролцоно. Нээлтийн үеэр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилтын ажлыг хүлээлгэн өгөх юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг