sonin.mn
 
Манай улсад өнөөдөр 527,000 суудлын автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаагаас 60 гаруй хувь нь 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн хуучин япон машинууд эзэлж байна.
 
Жилээс жилд өсөн нэмэгдэх тээврийн хэрэгслийн тоо, автомашин борлуулагч, худалдан авагч хоёрын дундах ченжийн бизнесээс шалтгаалж, тээврийн хэрэгсэл үнэгүйтэж хуучин машинаа зарахад бэрхшээлтэй, хүссэн машинаа авахад мөнгө хүрэхгүй байх тохиолдол их гардаг.
 
Тэгвэл Голомт банк танд унаж буй тэргээ Монголд явж байсан (байгаагүй) шинэвтэр Land 200 эсвэл Prius 30-аар солих боломжийг олгож байна. Тодруулбал, та унаагаа сайжруулж Монголд явж байсан Land 200 авахыг хүсвэл өөрийн унаж буй автомашинаа урьдчилгаа төлбөрт тооцуулж, зөрүү мөнгөө Голомт банкны автомашин солих зээлээр авч болно.
 
 
Та автомашин солих зээлийг авахдаа өөрийн унаж буй тэрэг болон авах гэж буй автомашинаа Голомт банкны хамтарч ажилладаг мэргэжлийн үнэлгээ оношилгооны байгууллагаар үнэлүүлэхэд л хангалттай. Таны борлуулах гэж буй автомашиныг тухайн компани үнэлэн www.autoland.mn  вебсайтаар дамжуулан борлуулж таны цаг завыг хэмнэх юм. Хэрэв та машинаа солихыг хүсч байвал яг одоо Голомт банкны Варьетте болон 13-р хороолол тооцооны төвүүдэд хандаарай.
 
Холбоо барих утас: 94000469 ,88042042, 88088239
 
*www.autoland.mn нь Автоланд Эс Си ХХК-ийн вебсайт бөгөөд таны автомашиныг үнэлж,  оношилж, баталгаажуудаг. Мөн өөрийн зуучлалын үйлчилгээгээр дамжуулан борлуулагч болон худалдан авагч талд санхүүгийн боломжит нөхцөлтэй баталгаат автомашиныг санал болгодог.