sonin.mn
Үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан тус номын сан уншигчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
 
Тус номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг хэлэхдээ, "Анх 1946 онд 3000 орчим номтой, 20-иод суудал бүхий уншлагын танхим, нэг орон тоотой байгуулагдаж байсан бол ийнхүү 70 жилийн ойн босгон дээрээ дахин үйл ажиллагаагаа эхлүүлж байна.2009 онд барилга болон эрүүл ахуйн талаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч  үйл ажиллагаагаа түр зогсоон, 7 жилийн дараа дахин үүд хаалгаа нээж байгаадаа баяртай байна" хэмээлээ.
Тус номын сан нийт 50 гаруй мянган боть номтой, монгол, гадаад, хүүхдийн гэж төрөлжсөн фондтой, 2 уншлагын танхим, 7 хүний орон тоотой уншигч, хэрэглэгчдэдээ мэдлэг, мэдээллийг түгээх юм.
 
Нийтийн номын сан гэсэн тодотголоороо нийслэлийн хүн амд нас, хүйс, боловсрол,  шашин шүтлэг харгалзахгүй нээлттэй үйлчлэх аж.
Энэ үеэр тус номын санд ажиллаж байсан ахмад болон одоо ажиллаж байгаа номын санчдыг хамтран ажилладаг байгууллагуудаас шагнаж урамшуулсан юм.
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг