sonin.mn
БОГОТА. /ВВС/. “Farc” босогчдын бүлэглэлтэй байгуулсан энхийн гэрээг цаашид хадгалж үлдэхийн тулд гал зогсоох тохиролцоог энэ оныг дуустал сунгалаа гэж Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдэв.
 
Өнгөрсөн сард тус бүлэглэлтэй байгуулсан гэрээг олон нийтийн санал асуулгаар бараг цуцлах дөхсөн билээ. Гэвч Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос өнгөрсөн хэд хоногт гэрээг цуцлах санал өгсөн хүмүүстэй уулзсан байна.
 
Тэрбээр ойрын үед “Farc” бүлэглэлийн толгойлогчидтой Кубын нийслэл Гавана хотод уулзах бөгөөд энэ үеэр шинэ саналуудыг дэвшүүлэх ажээ.
Гал зогсоох үндсэн тохиролцоог санал асуулгаар цуцалсан боловч дараа нь түүнийг 10 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.
 
Хуан Мануэль Сантос телевизээр мэдэгдэл хийхдээ, энхийн гэрээг дэмжихээр Богота хотод жагсаал зохион байгуулсан оюутнуудын төлөөлөлтэй уулзсаныхаа дараа гал зогсоох тохиролцоог сунгах шийдвэр гаргасан гэдгээ дурдсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг