sonin.mn
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс 10 сарын 13-ны өдөр хүртэл “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-Уул дүүрэгт 1091760, Сонгинохайрхан дүүрэгт 1352200 мкв, Сүхбаатарын талбайн 102400 мкв, нийт 4930574 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллалаа.

Уг удирдамжийн дагуу Тохижилт үйлчилгээний албаны 12 хэсгийн, 215 зам талбайн үйлчлэгч болон ногоон байгууламжийн ажилтнууд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, алслагдсан замыг цэвэрлэж, гарсан хог хаягдлыг өдөр тутам 12 машинаар тээвэрлэв. Мөн Эрчимжүүлсэн ажлын хүрээнд нийт 22 гудамжинд зам цэвэрлэгээний зургаан машин, долоо хоногт 3 удаагийн давтамжаар замын нуухын цэвэрлэгээг хийсэн байна.

Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын хүрээнд 231 ширхэг сандал, 5276 ширхэг авто замын тусгаарлах хайс хашлага, 316 ширхэг хогийн савыг угааж, авто зам болон ногоон байгууламжаас гарсан 1080,109 тн хог хаягдлыг тээвэрлэлээ гэж “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.