sonin.mn
СӨҮЛ. /BBC/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийнхны хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д Япон болон БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу бэлэн мөнгөний тусламж олгохоор боллоо.
 
Мөнгийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ гэж БНСУ-ын Засгийн газрын байгуулсан тусгай сан мэдэгдэв.
 
“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг “эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэх"-ийн тулд өнгөрсөн оны 12 дугаар сард Япон болон Өмнөд Солонгосын засгийн газрууд хооронд хэлэлцээр байгуулсны дараа Өмнөд Солонгосын Засгийн газар “Нэгтгэл, эдгээлтийн сан”-г байгуулсан билээ. Японы Засгийн газар энэ санд 10 сая доллар төлөх ажээ.
 
Уг сан “зугаацуулагч эмэгтэй” байсан 245 эмэгтэйд бэлэн мөнгө тараахаар төлөвлөсөн байна. Хэлэлцээр байгуулах үед тэдний 46 нь амьд сэрүүн байсан бөгөөд тэдний 29 нь бэлэн мөнгөний туслалцаа авахаар тохиролцсон гэж сан мэдэгдэлдээ дурдлаа.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг