sonin.mn
УИХ-ын Намрын ээлжит чуулганы завсарлагын хугацаа энэ сарын 18-нд дуусч, 20-ноос хэвийн үйл ажиллагаандаа орно.  
 
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Намрын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамж гаргасан юм. УИХ дахь МАН болон АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны Төсвийн тухай хуулийн төслийг иргэд олон нийтэд тайлбарлан таниулж санал хүсэлтийг нь сонсох зорилгоор ийн завсарлуулсан. Мөн завсарлагын хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг УИХ-ын төсвийн байнгын хороонд даалгаад байгаа юм.
 
Завсарлагын хугацаа энэ сарын 18-нд дуусах ч 19-нд Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр таарч улс даяар амрах учир 20-ноос хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг