sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. “Samsung Electronics” компанийн “Galaxy Note 7” гар утас шатсан гэх хэд хэдэн мэдээлэл гарсантай холбогдуулан АНУ-ын Тээврийн яам уг утсыг нисэх онгоц руу оруулахыг хоригложээ.
 
Энэ хориг зарим зорчигчдод төвөг учруулах хэдий ч нисэх онгоцонд байгаа зорчигчдын аюулгүй байдал эн тэргүүнд байх ёстой гэж яам мэдэгдэлд дурдав.
 
Мөн уг арга хэмжээг зөрчсөн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, торгуулийн арга хэмжээ авч болзошгүй гэж яам анхаарууллаа.
 
“Samsung Electronics” компани АНУ, БНСУ болон бусад орнуудад худалдаалагдсан “Galaxy Note 7” ухаалаг гар утаснуудаа буцаан татаж эхэлсэн билээ. Гэвч уг утастай холбоотой маргаан дагуулсан асуудал их гарах болсонтой холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааг бүрэн зогсоосон байна.
 
Ингэснээр тус компани энэ сараас эхлээд 6 сарын хугацаанд 3 тэрбум долларын алдагдал хүлээх төлөвтэй болоод байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг