sonin.mn
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзах юм.
 
Тус уулзалтаар Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ болон Үндэсний статистикийн хороо онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангах, харилцан мэдээлэх асуудлаар хамтран ажиллах талаар ярилцах юм. Тэр дундаа онцгой байдлын үед эмзэг бүлгийн хүн ам, ялангуяа охид эмэгтэйчүүдийг эн тэргүүнд анхаарч, хамгаалахад асуудлыг хөндөж ярилцах юм байна. 
 
Мөн өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх Хан-Уул дүүрэгт ажиллан, 114-р сургууль, цэцэрлэг, Шувуун фабрикийн цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг