sonin.mn
Хөрөнгийн бирж 10 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулсан байна.
 
Дээрх өдрүүдэд 10 тэрбум 931 сая 220 388 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. "AПУ" ХК, "Сүү" ХК", "Таван толгой"ХК, "Талх чихэр" ХК зэрэг  35 компанийн 120 470 ширхэг хувьцааг 44 сая 202 598 төгрөгөөр арилжсан.
 
Харин ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100 мянган ширхэг үнэт цаасыг 10 тэрбум төгрөгөөр арилжжээ. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд "Би Ди Сек", "Тэнгэр капитал", "Новел инвестмент","Голомт секюритиз" зэрэг компани идэвхтэй оролцсон байна. 
 
10 дугаар сарын 14-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 417 тэрбум 671 сая 71086   төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулбал 1.52 хувиар өсч, "MSE ALL" индекс 817.76 нэгж болж 0.25 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.
 
Б.Заяа 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг