sonin.mn
ЖАКАРТА./ВВС/. Индонезийн Бали мужид гүүр нурсны улмаас найман хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртжээ.
 
Индонезийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын мэдэгдсэнээр, тус улсын зүүн өмнөд нутгийн Лембонган болон Ченинган арлуудыг холбодог гүүр өнгөрсөн амралтын өдөр нурсны улмаас найман хүн, тэдний дотор 3-9 насны гурван хүүхэд амиа алдсан байна.
Нурсан гүүр 100 орчим метр урт, 1.5 метрийн өргөнтэй байжээ. 
 
Хиндийн сүмийн ойролцоо болох гэж байсан нэгэн арга хэмжээнд оролцохоор хүмүүс олноороо энэ гүүрээр гарч байх үед осол болсон байна. Даац хэтэрсний улмаас гүүр нурсан байж магадгүй гэж цагдаа нар мэдэгдэв.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг