sonin.mn
БАГДАД. /ВВС/. Иракийн Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэллээ гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгдэв.
Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг 2014 оны зургадугаар сард “Лалын улс” бүлэглэлийнхэн эзлэн авсан билээ.
 
Дээрх цэргийн ажиллагаанд 1.2 сая энгийн иргэн өртөж, хүмүүнлэгийн асар их хохирол учирч болзошгүй гэж НҮБ анхааруулсан байна.
Мосул хот нь Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн хамгийн гол түшиц газар болоод байгаа юм. Энэ хотыг чөлөөлснөөр Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчид бүрмөсөн ялагдал хүлээнэ гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
 
АНУ-ын Батлан хамгаалахын сайд энэ талаар мэдэгдэхдээ “Лалын улс” бүлэглэлийг устгах кампанит ажлын шийдвэрлэх мөч эхэллээ” гэсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг