sonin.mn
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн өдөр буюу энэ сарын 19-нд хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
 
Харин энэ сарын 31-нд буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр автозамын хилийн боомтууд амарна. Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг -Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
“Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний өдөр тохиож байгаа ба БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу автозамын боомтууд амрах юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг