sonin.mn
НЕЙПЬИДО./ВВС/. Мьянмарын уурхайчид 175 тонн жинтэй аварга том хаш чулуу олж илрүүлжээ.
 
4.3 м өндөр, 5.8 м урт хэмжээтэй энэ үнэт чулуу 170 сая долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Мьянмарын хойд нутгийн Качин мужийн нэгэн уурхайгаас уг чулууг олборложээ. Энэ мужид хаш чулуу элбэг байдаг.
Мьянмар буюу Бирм улс нь дэлхийн хамгийн сайн чанарын хашийн хэрэгцээг бараг дангаараа хангадаг аж.
Хаш чулууны экспорт нь тус улсын ДНБ-ий бараг тал хувийг бүрдүүлдэг байна.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг