sonin.mn
Энэ сарын 31-нд тохиож буй Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр БНХАУ-тай хиллэдэг автозамын хилийн боомт амарна. 
 
Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Тиймээс энэ өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж байна.
 
Харин Сум, дүүргийн сонгуулийн санал хураах өдөр буюу 10 дугаар сар 19-нд хилийн боомтууд хаахгүй бөгөөд цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
 
Н.Туяа 

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг