sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
 
Хуралдаанаар "Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн институтийг олон улсын байгууллага болгох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүсэхэд баримтлах журам батлах тухай, Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай зэрэг нийт 7 асуудал хэлэлцэх юм.
 
Мөн Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд хийх аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг