sonin.mn
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.
 
21 аймгийн сумдын ИТХ-ын сонгуульд 6 нам, 1 эвсэл, харин дүүргийн ИТХ-ын сонгуульд 6 нам оролцож буй.
 
Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан. Харин сонгогчийн үнэмлэхийг оршин суугаа хаягийн дагуу сонгогчдод хүргүүлсэн юм.
Тус сонгуулийн сурталчилгаа энэ сарын 01-ний өдрөөс эхэлжэнэ сарын 17-нд өндөрлөв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг