sonin.mn
НҮБ. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баллистик пуужин хөөргөх гэсэн Умард Солонгосын оролдлогыг эрс зэмлэн буруушаалаа.
 
Өнгөрсөн бямба гарагт Умард Солонгос баруун нутгаасаа дунд тусгалын баллистик пуужин хөөргөх гэж оролдсон боловч амжилтгүй болсон билээ. Үүнтэй холбоотойгоор Аюулгүйн Зөвлөл даваа гарагт мэдэгдэл гаргасан байна.
 
Пуужин хөөргөх туршилт нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж, бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг улам дэвэргэнэ гэж мэдэгдэлд дурдаад, өнгөрсөн гуравдугаар сард Аюулгүйн Зөвлөлөөс баталсан Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалсан байна.
 
Үүний зэрэгцээ Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд Умард Солонгосын өнгөрсөн сард хийсэн цөмийн болон пуужингийн туршилтын хариуд хатуу арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг хаалттай байдалд хэлэлцжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг