sonin.mn
“Улаанбаатар смарт карт” компани “ХААН” банктай хамтран нийтийн тээвэрт үйлчлүүлэхээс  гадна банкны гүйлгээний зориулалтаар ашиглах карт хэрэглээнд нэвтрүүлэх болж, Санамж бичиг байгуулжээ.
 
Санамж бичигт “Улаанбаатар смарт карт” компанийн Ерөнхий захирал Юүн Жун И, Гүйцэтгэх захирал Я.Сод-Эрдэнэ, “ХААН” банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Цогтсанаа нар энэ сарын 17-нд гарын үсэг зурав. Иргэд “ХААН” банканд хандан өөрийн хугацаагүй хадгаламж, цалингийн дансны дугаараар автобусны картаа захиалах боломжтой юм.
 
Ингэснээр иргэд энгийн автобусны картаа цэнэглэх гэж цаг үрэх шаардлаггүй бөгөөд нийтийн тээврээр зорчсон төлбөрийг данснаас шууд татах юм. Тус картыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн салбарт төдийгүй банкны салбарт томоохон шинэчлэл болох юм.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг