sonin.mn
Завхан аймгийн Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 37 км зайд урд шөнө 03:10:28 цагт газар хөдөлжээ.
 
Газар хөдлөлтийн байршил /У-47094/00//, Ө-97066/00///-д байсан бөгөөд 4.1 магнитутын хүчтэй болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүллээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаяраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг