sonin.mn
МИАТ компани өөрийн бүх нислэгээр “Samsung Galaxy Note 7” төрлийн гар утас тээвэрлэхийг хориглосон байна.
 
БНСУ-ын алдарт Самсунг компани “Galaxy Note 7” гар утсыг өнгөрсөн сарын 19-нд олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргасан. Гар утас хоёр өдрийн дотор 200 мянган захиалга авч дээд амжилт тогтоосон билээ. Гэвч утас зай буюу баттерейн доголдлоос үүдэн нисэх онгоцонд дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.
 
Тиймээс Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас МИАТ компанид “Samsung Galaxy Note 7” тээвэрлэхийг зогсоох зөвлөмж ирүүлжээ. МИАТ уг зөвлөмжийг хэрэгжүүлж, энэ сарын 17-ноос эхлэн зорчигч биедээ болон гар тээш, карго зэрэг бүхий л үйлчилгээгээр “Samsung Galaxy Note 7” гар утасыг тээвэрлэхийг хориглосон байна.
 
Самсунг компанийн зүгээс дээрх төрлийн 400 мянга орчим гар утсыг зах зээлээс эгүүлэн татаж байгаа бөгөөд нийт 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг