sonin.mn
Хятадын Олон Улсын Радио, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон /ШУӨЗО/-ны Засгийн газрын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба, china.com болон CRIonline сүлжээ хамтран "Шиньжян миний нүдээр" уралдааныг дэлхийн хэмжээн дэх интернэт хэрэглэгчдийн дунд зарлалаа.
 
Уралдааны хүрээнд ШУӨЗО-ны тухай гэрэл зураг, бичил видео, текстыг илгээх юм. Хүргүүлэх бүтээлүүд нь "Үзэсгэлэнт Шиньжян"-ы тухай сэдэвтэй, өөр өөрийн үзэл бодол, өнцгөөс харсан байх ба төрөл жанарт баригдахгүй байж болох гэнэ.
 
Ирүүлсэн бүтээлийг интернэт ашиглагчдын санал, мэргэжлийн хүмүүсийн өгсөн оноогоор шалгаруулах бөгөөд шалгаруулалтад тэнцсэн бүтээлийн эздийг ШУӨЗО-д болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулах юм.
 
Оролцогсод бүтээлээ xinjiang001@hotmail.com майл хаягаар илгээнэ. Мөн travel.china.com/zhuanti/xinjiang/ хаягаар холбогдон бүтээлүүдтэй танилцаж, саналаа өгч болох нь.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг