sonin.mn
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 давхар байрны цахилгаан хуваарилах самбар өчигдөр шатсаны улмаас зургаан иргэн угаартаж эмнэлэгт хүргэгджээ.
 
Тус байрны 1, 2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар давхрын цахилгаан хуваарилах самбарт өчигдөр орой 23.45 цаг орчимд гал гарч, улмаар Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 32 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс нийт 13 иргэнийг гаргасны зургааг нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгчээ. Иргэдийн хувьд угаарын хордлого тайлах эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирсан байна.
 
Мөн өчигдөр 12 цагийн үед Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн дулааны станцын байрны дулаалгын материал шатсаныг Гал унтраах ангийн аврагчид шуурхай ажиллаж унтраасан байна. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг