sonin.mn
ХАЙКОУ. /Xinhua/. Энэ оны хувьд 21 дэх хар салхи болох “Сарика” өнөө өглөө Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийг дайран өнгөрлөө.
 
Тус улсын Цаг уурын газрын мэдээлснээр, өнөө өглөөний 9:50 цагт уг хар салхи тус мужийн Ваньнин хотын Хөлө хошууг дайран өнгөрсөн байна. Хар салхины төвд салхины хурд 162 км/ц байжээ.
 
“Сарика” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Хайнань мужийн төв Хайкоу хотын “Meilan” нисэх онгоцны буудлын захиргаа өчигдөр 250 орчим нислэгийг цуцалсан байна.
 
Энэ хар салхины улмаас Вьетнамын төвийн нутагт 24 хүн амь эрсэдсэн бол Филиппинд хоёр хүн амиа алдаж, 150 мянган хүн дүрвэжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг