Сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу өнөөдөр улс даяар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулж байна.
Сонгуулийн тухай хуулийн 90-д “эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй; Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа; захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал гэсэн сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах" тухай тусгасан. Энэ дагуу өөрийн биеэр хүрэлцэн ирж санал өгөх боломжгүй иргэдийн саналыг өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авч байна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд санал авах өдөр нээж санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журамтай юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
ХӨӨЕ ХЭНД НЬ ТЭГЭЭД ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БЭ? НЭГ Л ГОЁ ГОНЖООМ ӨМССӨН БҮДҮҮН ГЭДЭС ГҮЗЭЭТЭЙ ЗАЛУУС. ТА НАР МЯНГА ГОЁ ЮМ АМАЛЖ ГАРЧИХААД НЭГ МУУ ӨРӨӨНИЙ БУЛАНД САНДАЛ ШИРЭЭТЭЙ ЦАЛИН ПҮНЛҮҮТЭЙ БОЛЖ АВААД УСАНД ХАЯСАН ЧУЛУУ ШИГ Л АЛГА БОЛДОГ УЛС. БИ БОЛ ӨГӨХ Ч ҮГҮЙ. ТЭНИЙ ОРОНД ХҮҮХДҮҮДДЭЭ ТОО МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙГ НЬ НЭГ ӨДӨР САЙН ЗААЖ ӨГНӨӨ. АЖЛЫН ӨДРИЙГ ИНГЭЖ ДЭМИЙ ҮРЭХЭЭР НААДАХАА БҮТЭН САЙНД ХИЙХГҮЙ ЯАСАН ТАРХИНУУД БЭ? ТӨРӨӨР ТОГЛОХ ЭРХ ТА НАРТ БАЙХГҮЙ. УДАХГҮЙ ЖИНХЭНЭ АРДЫН ХҮҮХДҮҮД Л ЗАЛАРДАГ БОЛНО. НАМРЫН ХАЛУУН БИШ ХҮЙТЭН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР ХАТУУХАН ӨВӨЛТЭЙ ЗОЛГОЖ БАЙГАА АРД ТҮМЭН МИНЬ ХӨӨРХИЙ.