sonin.mn
АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс “Монгол гэр”-тэй болно.
 
Гэрийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 21-нд 14:00 цагаас болох юм. Элчин сайд Женнифер Зимдал Галт нээлтийн үг хэлэх ба Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тууз хайчлах арга хэмжээнд оролцоно.
 
Арга хэмжээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэсийн ахлах албан тушаалтан уг гэрийн талаар болон визний өргөдлийн үйл явцын талаар сэтгүүлчдийн асуултад хариулах гэнэ. 
 
Энэхүү гэрийг виза болон иргэншлийн асуудлаар хандаж буй иргэдийг угтан авахад ашиглах юм.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг