sonin.mn
 Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах  хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар болсон байна.
 
Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Авто Тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа. 
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг