sonin.mn
Монголын Урлагийн Зөвлөл, Франц болон БНСУ-ын ЭСЯ-тай хамтран, Гёте-Институт, Тайпейн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй 8 дахь удаагийн “Улаанбаатар-2016” Олон улсын кино наадмыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
 
Тус кино наадмын Үзэгчдийн нэрэмжит шагналыг Ираны найруулагч Асгхар Фархадийн "Худалдаачин" уран сайхны кино хүртлээ. Уг кино нь 2016 оны Каннын наадам-Шилдэг кино зохиол шагнал, 2016 оны Каннын олон улсын наадам-Шилдэг эрэгтэй жүжигчин шагналт бүтээл юм. 
 
Үзэгчдийн сэтгэлд нийцсэн дараагийн киногоор 2016 оны Каннын ОУ кино наадмын Алтан навч шагнал, 2016 оны Локарно олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт, Их Британий найруулагч Кэн Лоучийн “Би, Даниел Блейк” тодорсон бол, удаах киногоор 2016 оны Каннын олон улсын кино наадмын Directors’ Fortnight хэсэгт шалгарсан, Афганистаны найруулагч Шарбано Садатын “Чоно ба Хонь” бүтээл шалгарлаа. 
 
Энэ удаагийн  наадамд дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан, Афганистан, Герман, Франц, Их Британи, Тайвань, Польш, БНСУ зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулсан юм. 
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг