sonin.mn
Гадаад харилцааны яамны Консулын газраас "Туркэд өндөр цалинтай ажилд зуучилна" хэмээх мэдээлэлд анхааралтай хандахыг иргэддээ сануулав.
 
Сүүлийн үед манай улсын иргэд "Туркэд өндөр цалинтай ажилд зуучилна" гэсэн мэдээлэлд автаж, мөнгө хүүлэгчдээс 7 хоногийн хугацаатай, өндөр хүүтэй мөнгө зээлж, сүүлдээ өрийн дарамтанд орж эрх ашиг нь зөрчигдсөн асуудал гарсан.
 
Иймд манай иргэд Турк Улсад зорчихдоо энэ байдлыг сайтар тунгаан шалгахыг Консулын газраас анхааруулав. 
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг