sonin.mn
Зам, тээврийн хөгжлийн яам хорт утаа их хэмжээгээр ялгаруулж буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, үзлэг, үйлчилгээг сайжруулах талаар үүрэг өгсөн байна.
 
Том оврын автобус болон тээврийн хэрэгслийн  утаа, тортгийн хэмжээ их байгаа талаарх иргэдийн  санал, гомдлыг  үндэслэн холбогдох байгууллагуудад техникийн хяналтын үзлэгийг сайжруулахад анхаарч ажиллахыг даалгасан байна.
 
Мөн дээрх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатайгаар арга хэмжээ авахаар төлөвлөж  "Хар утааны эсрэг аян"-ыг   Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулахаар болжээ. Тус аяны хүрээнд Замын цагдаагийн албан тушаалтнуудыг үүрэгжүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулах юм байна. 
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг