sonin.mn
Сум дүүргийн ИТХ-ын сонгууль маргааш болно. Тус сонгуульд зориулж 2 сая гаруй саналын хуудас хэвлэжээ.
Одоогийн байдлаар дээрх саналын хуудсыг санал авах хэсгүүдэд хүргэсэн байна.
 
Энэ удаагийн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15 мянга гаруй нэр дэвшигчид 7299 суудлын төлөө өрсөлдөнө. Нийт нэр дэвшигчийн 710 нь бие даан өрсөлдөх юм.
 
Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллана. Сонгуулийн санал авах хугацаа 07.00-22.00 цагийн хооронд үргэлжлэх аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг