sonin.mn
Төмөр замын 406 дугаар гарам буюу ЗЦГ-ын уулзварын урд талын гарамд галт тэргээ амжилттай зогсоож, олон хүний амь насыг аварсан машинч нарт МТЗ-аас талархал дэвшүүлжээ. 
 
Өчигдөр 13.40 цагийн орчимд Хоум Плазагийн уулзвараас ЗЦГ-ын урд талын уулзвар хүртэл замд түгжрэл үүссэний улмаас автомашинууд төмөр замын гарам дээр гацсан тохиолдол гарсан. Энэ үеэр Багануур-Улаанбаатар чиглэлийн 3105 дугаар галт тэрэг ирж таарсан бөгөөд жолоодож явсан машинч Т.Золбоо, туслах машинч Э.Батсуурь нар чадварлаг ажиллаж, 4533 тонн жинтэй, 208 голтой галт тэргийг дээр яаралтай тоормос хийн зогсоож, олон хүний амийг аварч чадсан юм.  
 
Дашрамд дурдахад, Төмөр замын авто гарамд түгжрэл үүсэх энэ мэт тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд авто машины жолооч нарт анхаарал болгоомжтой явахыг сануулж байна.  
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг