\"Сэтгэлгээний хямрал" цуврал-03\
...Хүний амьдрал "засмал" шиг дардан замаар явдаггүй, энхэл донхол, шавар шавхайтай бартаат замаар үргэлжилдэг. Бүх зүйл маш сайхнаар бүтэх гэж байснаа гэнэт бүтэхээ болих, хүссэн зүйлс ид шидийн мэт биелэх гэж байснаа гэнэт хясах, магнайгаа тэнийтэл баярлаж байснаа цээжээ эгштэл харамсаж уйлах тохиолдол бүхэн нь энэ амьдралын хэмнэл. Тийм тохиолдол болгонд тайвнаар эргэцүүлж бодохын оронд, учир шалтгааныг нь хайн тунгаахын оронд, тайвширч өөр боломжуудыг сэтгэж олохын оронд, хамгийн амархнаар нь "мухар сүсэг"-т даатган тайлбарлаж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хуурдаг хүмүүс олон болжээ. Өөрийнхөө хувь заяаг өөрөөсөө бус бусдаас "асууж", заяаны ханиа дэргэдээсээ бус зам дээрээс "хайж", өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээхийн оронд өрөөл бусдад "даатгаж" эхэлсэн мөчөөс л чи өөртөө итгэх итгэлээ шууд л алдаж эхэлдэг.
Хөдөлмөрлөн хичээж зүтгэж биш нүүрном дээрх их мөнгөний зургийг шейрлээд баяжиж болно гэж итгэх, хулгай хийчихээд сүмд очоод залбираад эсвэл ламд мөнгө төлөөд аргалчихаж болно гэх бодол, аз жаргалыг сэтгэлээ ариусган чагнаж байгаад мэдрэх биш их мөнгөтэй болж байгаад худалдаж авч болдог гэх мунхаглал бүхэн "ХҮН" байхаа больж "АДГУУС" болон хувирахын эхлэл.
Уншихаа болох тусмаа бусдын тавьсан цуурхлын түймэрт "шатаж", сонсохоо болих тусмаа бусдын өмнүүр хөндөлдөн мэдэмхийрч, харахаа болих тусмаа бусдыг хардаж сэрдэн муучлахын ад биш хүсэлд автдаг. "Гэсэн гэнээ..." гэх таамаг төдий тайлбар, "тэгсэн л байх..." гэх сураг төдий хардлага, "тэгж л таараа..." гэх ам дамжсан тавлал бүхэн бусдыг үзэн ядахын их донд бидний сэтгэлийг чиглүүлнэ.
"Бодитой" зүйлд хад чулуу шиг хүйтэн хандах атлаа "худлаа" зүйлд өвсөнд тавьсан түймрийн гал шиг дүрэлзэж, "үнэн" ээс талд цахилах зээрийн сүрэг шиг үргэж дайжна. Дахиад л худал хуурмагийн дов сондуул дундуур "бүдчиж", өөрийгөө өрөвдөхийн хэрээр өрөөл бусдыг үзэн ядахын манан дунд төөрөлдөж, "үнэн гэж байхгүй" хэмээн өөрийн амьдралаараа баталгаа болгон өсч яваа залуусыг гунигийн шаварт живүүлэхийг хүсэцгээнэ. Хүмүүсийг байгаагаар нь ойлгож өөрийгөө байгаагаараа ойлгуулахын оронд, "сайн" эсвэл "муу"-гийн хязгаар дунд савалцгаадаг.
Гэрэл дундаас сүүдрийг нь олж харах тусам сэтгэлээ хиртээж, сайн хүмүүсээс дутааж муу хүмүүстэй ойртох тусмаа итгэлээ гээж, сайхан сэтгэл дундаас алдааг нь олж харах тусмаа амьдралд баярлан талархаж бус харааж зүхэж оршицгооно. Бид өөрөөрөө байж чадахаа больж, өрөөл бусдыг үзэн ядах хэрээрээ энэ амьдралыг "БАЯР БАЯСГАЛАН" бус "ТАМ" болгон хувиргахын эхлэл.
Яг үнэндээ монголчууд бидний мухар сүсэгтэй хийрхлийг улстөрчид маш сайн ашигладаг болсоор удлаа. Сонгууль дөхөхөөр л элдэв зүйл амлан мөнгө тарааж, худлаа цуурхал тараан өрсөлдөгчөө гүтгэн доромжилж, урьдчилаад бэлтгэсэн элдэв жүжиглэлийг бидний өмнө найруулан тавьцгаана. "Худлаа даа..." гэж бодох хэрнээ тэдний тооцоолсноор бид хийрхэн "солиорцгоодог", яг л "галзуугийн эмнэлэг" шиг. Амалж буй амлалт, аяглаж буй ааш болгоныг нь "хуурамч" гэдгийг нь мэдсээр атлаа, итгэж буй дүр эсгэн дагаж зусардацгаана, хошин шогийн тайз шиг гунигтай хэрнээ инээцгээнэ. Сонгуулийн дараа хууртсанаа мэдэрч хэн нэгнийг харааж зүхэцгээнэ, гэхдээ эзэнд нь огт хэлэхгүй. Учиргүй "Эх оронч" дүрд хувилан хийрхэж, "Эх орон минь мөхөж сөнөлөө" хэмээн гаслан хашгирцгаана, гэхдээ хуруугаа ч хөдөлгөхгүй.
Сонгуулийн өмнө "хариуцлага тооцох хэрэгтэй" гэж чанга дуугаар хашгирч байсан хэрнээ, сонгуулийн дараа бусдад сонсогдохгүйгээр бүдэгхэн шивнэнэ. Гаднаас нь харахад омголон догшин баатарлаг хэрнээ тулаад очихоор өчүүхэн дорой хулчгар. Тэгээд бүгдээрээ "Чингис хаан" шиг баатарлаг эр ирж, бидний "Монгол" ыг аврахыг хүлээнэ. Гэвч үлгэр аль хэдийн дууссан байх аж. "СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯМРАЛ" аа гэж.
Яг үнэндээ бид өөрсөддөө итгэдэг болсон цагт, бусдыг байгаагаар нь ойлгож мэдэрдэг болсон цагт, алив сайн муу бүхэн зөвхөн надаас шалтгаална гэж мэдэрсэн цагт, муу бүхний эсрэг сайн сайхан үйлсээр нэгдэн байж өөрчилнө гэдгийг ухаарсан цагт ХӨГЖИЖ эхэлнэ дээ. Ширхэг чулуугаар байгаль дэлхий дутдагтай адил, дусал усаар гол мөрөн дутдагтай адил, ширхэг тоосонцороор агаар мандал дутдагтай адил, цор ганц танаар эх орон тань дутдаг юм даа. Бид бүхэн амьд оршиж байгаад л энэ бүхний шалтгаан нь буй. Хэрхэн орших нь өөр хэнээс ч бус гагц танаас л шалтгаална.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-10-19
Сэтгэгдэл0
Монголчууд мухар сүсэг балмад шашин хоёроос салж байж зөв бүтэцээрэй хөгжинө
ёстой зөв асуудал хөндсөн байнаа, амжилт хүсие
Зөв. Санал нийлж байна. Гэхдээ би мухар сүсэг хэрэгтэй юм боловуу гэж 2 удаа өөрийн эрхгүй бодсон. Маш бүдүүлэг сурчихсан луйварчинтай 2 удаа таарч байсан. Тэдэнд ичих айх юу ч байгаагүй хүнийг гүтгэж харааж тэгээд авсан юмаа өгөхгүй завшсан. Хүний юмыг зүгээр аваад зогсохгүй бүр хорлоно гэж заналхийлсэн. Тэр үед ядаж мухарч гэсэн сүсэгтэй байсан бол энэ арай ингэхгүй байхдаа гэж бодож билээ. Ххэээ хэ. Алдсан юм нь нэг их сүртэй юм байгаагүй болохоор зүгээр л салсан. Мухар сүсэг бас худал жүжиг, үнэн гэж байх шиг байгаам. Үнэн мухар сүсэг нь лаширсаар шинжлэх ухааныг үзэн ядддаг юм билээ. Хүсэлд нь нийцээгүй бүхийг чөтгөр чөтгөрийн л хорлол гэж үздэг болж өөрийгөө хянах чадвараа алддаг байж магад. Олон түмнийг номхруулж амар тайван захирах гэж бордож дэмжиж хөгжүүлсээр нэгэн өдөр мухар сүсэгт бүрэн автагдаж амиа золиослогч тррерристууд болсон нөгөөдүүлээ дайраад эхлэхээр айж түгших, дургүй бүхнээ террорист гэж зарлах шинэ төрлийн нийгмийг хамарсан тахал болон хувираад ч байхшиг. Хүний муу сайн хоёр чанарыг жигнэж үзсэн юм байдаг боловуу. Муу сайн гэж ялгах аргагүй учир хэцүү байхоо
Umnuh hesgiig haanaas olj unshih we, link bnuu
Есус Лал мэт нь л жинхэн мухар сусэг. Чи надад оорийгоо тушааж хонь минь болвол чиний урьд омно хийсэн хун амьний гэмт хэргийг чинь оршоон гэж байгаа. Хун алсан хунийг оршоодог бурхан гэж байдаг юм уу, энэ бол мухар сусэгтэнгуудэд л таарсан шашин
Галбадрах оороо Есус шутдэг биз дээ. Тавьсан зургууд дотроо Есус шутдэг улсуудын зургийг тавьсан бол бичсэн зуйлд чинь итгэх байж
АРДЧИЛАЛЫН ачаар бид бүхэн шүтэх, шүтүүлэх эрхээ олж авсан юм. Мухар байна уу хамаагүй шүтэх нь хүний ЭРХ. МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН МАНДАН БАДРАГ. Би хувьдаа ардчилалын Алтан хараацайнуудаа хүний биед хувилсан бурхад гэж боддог
Үнэн үг, үнээний шар тос.
Галбадрах оороо Есус шутдэг биз дээ. Тавьсан зургууд дотроо Есус шутдэг улсуудын зургийг тавьсан бол бичсэн зуйлд чинь итгэх байж
Галбадрах оороо Есус шутдэг биз дээ. Тавьсан зургууд дотроо Есус шутдэг улсуудын зургийг тавьсан бол бичсэн зуйлд чинь итгэх байж
Хэн юугаа шүтэх нь хувь хүний эрх.Есүс шүтлээ гээд муу хүн болчихгүй. Харин ямар ч юманд хэмжээ хязгаартай байвал зүгээр. Шашны фанатик болбол тэгээд дүүрэх нь тэр дээ
Би өөрийгөө яг Галбадрахын хэлснээр яваа гэж ойлгож байна. Гэхдээ аливаа зүйлд хөл толгой гэж байдаг шиг, удирдлага, түүчээ гэж байх ёстой. Тэр нь дутагдалтай байгаа юм. Товчхондоо "Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй" гэдэг мэргэн ардын үг монголд алга боллоо. Чи бид ганц ганцаараа мянга зөв бодоод, зөв байлаа гээд урагшаа хөдлөхгүй байгааг юугаар тайлбарлах вэ. Сайн хүмүүс муугаасаа олон л байгаа шүү дээ.
Есус Лал мэт нь л жинхэн мухар сусэг. Чи надад оорийгоо тушааж хонь минь болвол чиний урьд омно хийсэн хун амьний гэмт хэргийг чинь оршоон гэж байгаа. Хун алсан хунийг оршоодог бурхан гэж байдаг юм уу, энэ бол мухар сусэгтэнгуудэд л таарсан шашин
Хулгана шиг жоохон Хулан 1-р анги төгсөөгүй, дэлгүүрийн цэвэрлэгч. Хар хулган Хулан, камертоны Болд ах дүү хогийн ургамалыг баасаараа бордож идэж байгаад анх хорт хавдарыг гаргасан. Хятадуудын өвчин. Дэлгүүрийн цэвэрлэгч байхдаа 2кг хар чавга хулгайлаад идчихсэн, нөхөр шоронгийн хадаас Өлзийбаяртайгаа байцаагдаж байсан. 1998 он хүртэл өлсөгөлөн байсан.Энэ хар хулгана ард түмний хамаг мөнгө идээд идсэн ууснаараа гайхуулж байна. Залуудаа сууж байсан Даландавхарт нь буцааж хийгээд хулганы үхлээр үхүүлье.
Галбадрах оороо Есус шутдэг биз дээ. Тавьсан зургууд дотроо Есус шутдэг улсуудын зургийг тавьсан бол бичсэн зуйлд чинь итгэх байж
Хулгана шиг жоохон Хулан 1-р анги төгсөөгүй, дэлгүүрийн цэвэрлэгч. Хар хулган Хулан, камертоны Болд ах дүү хогийн ургамалыг баасаараа бордож идэж байгаад анх хорт хавдарыг гаргасан. Хятадуудын өвчин. Дэлгүүрийн цэвэрлэгч байхдаа 2кг хар чавга хулгайлаад идчихсэн, нөхөр шоронгийн хадаас Өлзийбаяртайгаа байцаагдаж байсан. 1998 он хүртэл өлсөгөлөн байсан.Энэ хар хулгана ард түмний хамаг мөнгө идээд идсэн ууснаараа гайхуулж байна. Залуудаа сууж байсан Даландавхарт нь буцааж хийгээд хулганы үхлээр үхүүлье.
Галбадрах оороо Есус шутдэг биз дээ. Тавьсан зургууд дотроо Есус шутдэг улсуудын зургийг тавьсан бол бичсэн зуйлд чинь итгэх байж
Мухар сүсэг үг айдсын нэг төрөл гэдгийг ойлгодог хүмүүс ховор байхаа Хүн бүр эр зоригтой баймаар бна Эр зориг бас хүн бүрт байгаад бдаггүй Түүнийг хөгжүүлээд яваад байх хэрэгтэй бас амархан ажил биш
Эр зориг бол нийгмийн ур чадвар буюу нийгмийн ёс суртахуун, бага насны хүмүүжилтэй холбоотой учраас хүн бүр хөгжүүлэх боломжтой гэдэгтэй санал нийлж байна. Манайхны эр зоригийн үнэлэмжийн талаар судалгаа байхгүй ч яруу найрагт бол Урианхай гуайн шүлгүүдэд сайхан дүрслэгдсэн байдаг юм шүү. Ай хөөрхий айдас дунд өссөн бидний хэдэн монголчууд минь дээ.
Lam nart mungu ugch burhaniig avilgaldah ni hoid nasandaa tamd ochih tasalbar auch bna gesen ug ...
Есус Лал мэт нь л жинхэн мухар сусэг. Чи надад оорийгоо тушааж хонь минь болвол чиний урьд омно хийсэн хун амьний гэмт хэргийг чинь оршоон гэж байгаа. Хун алсан хунийг оршоодог бурхан гэж байдаг юм уу, энэ бол мухар сусэгтэнгуудэд л таарсан шашин
Есус Лал нар шутэгчдийхээ орлогоос 10-20 авах хуультай шуу дээ. Чиний тамруу дэлхийн хун ам бараг бугд явах нээдээ
Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/
Za daa mongold bol ene ug hudlaa doo. Ih deed surguuli gadaad dotoodod togsson,erdemten,bagsh,emch geed minii tanidag olon hun muhar susegten bolchihson yavj baina. Omnoos ny orovdmoor yum daa.
Өндөр боловсролтой мөртлөө мухар сүсэгтэн бол тэр боловсролоо халтуурдсан гэсэн үг.
Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/
Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Ирээдүйд шинжлэх ухаан л үлдэнэ гэхдээ шижлэх ухаантай өрсөлдөж үлдэж болох шашин бол Бурханы л шашин байж магад / Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/
Есус Лал мэт нь л жинхэн мухар сусэг. Чи надад оорийгоо тушааж хонь минь болвол чиний урьд омно хийсэн хун амьний гэмт хэргийг чинь оршоон гэж байгаа. Хун алсан хунийг оршоодог бурхан гэж байдаг юм уу, энэ бол мухар сусэгтэнгуудэд л таарсан шашин
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/
Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/
Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/
Ирээдүйд шинжлэх ухаан л үлдэнэ гэхдээ шижлэх ухаантай өрсөлдөж үлдэж болох шашин бол Бурханы л шашин байж магад / Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Бурхан бол шашны объект болохоос биш хорвоогийн, огторгуйн эсвэл ертөнцийн биет зүйл биш. /Людвиг Фейрбах/
Ирээдүйд шинжлэх ухаан л үлдэнэ гэхдээ шижлэх ухаантай өрсөлдөж үлдэж болох шашин бол Бурханы л шашин байж магад / Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/
itgej baigaa burhnaa medehgui itgeed baih n muhar suseg
Энэ асуудлыг төрийн түвшинд хэлэлцэх ёстой.Ерөнхийдөө балайрал болоод ухамсрын сүйрэлд оруулчлаашдээ.Энэ өмхий ардчилал гээч адгуусан нийгэм бидэнд сайн сайхан юу өгвөө Элбэгдоржоо???Улс орныг уруу нь харуулчлаа одоо болоогүйюу?????
20 dugaar zuund mongol baihgui bolno gej Orosyn erdemted helj baisan yum daa...naad balaa geed baigaa ardchilal chini chinii hugacaag sungasan bololtoi. Odoo chi neg yum hiigeech...
Sain bichjee, bayarlalaa
Галбадрах оороо Есус шутдэг биз дээ. Тавьсан зургууд дотроо Есус шутдэг улсуудын зургийг тавьсан бол бичсэн зуйлд чинь итгэх байж
yostoi sain bichsen baina
АСЕМ зохиож байхаар "Мухар сүсгээс ангижрах 7 хоног" зохиосон бол Монголд маань илүү тустай үйл болох байлаа.
Ер нь энэ талаар бичихийн зэрэгцээ жил бүр тодорхой ажил зохиох цаг иржээ.
замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхжаргал чи байрныхаа банди нарыг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхжаргал чи байрныхаа банди нарыг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
Umnuh hesgiig Haanaas olj unshih we. Link bnuu
sanaa zov bol zaya zov gedeg l unen ug!
TURIIN 3 N UNDURLUG SAR SHINEER LAMDAAD ARD TUMENEE SENHERUULEED BGA SHU DE.HUNII SUSEG BISHIRELIIG YAJ CH CHADAHGUI.UUN DEER SHASHNII BAIGUULLAGA UNENDEE NAADDAG.ELDEV ZURHAI UDURIIN UNGU GAR UTASAN DEER L UGLUU BOLGONO IRDEG.UUNIIG YAHUU.AAN.EN MET TENEG YM ZUNDUUU.
SARANDAVAA GEDEG LUIVARCHIN SHULAMSAND 10000 TOG AVAACHIJ OGDOG MALNUUD IH BOLSON NI JINHENE EMGENEL
Есус Лал мэт нь л жинхэн мухар сусэг. Чи надад оорийгоо тушааж хонь минь болвол чиний урьд омно хийсэн хун амьний гэмт хэргийг чинь оршоон гэж байгаа. Хун алсан хунийг оршоодог бурхан гэж байдаг юм уу, энэ бол мухар сусэгтэнгуудэд л таарсан шашин
tiimee esus lal met ni muhar suseg harin budda tai bol tand yarih yum bhgui shuu Galbadrah guai
НЭЭРЭЭ Л МУХАР СҮСЭГ МОНГОЛЧУУДЫГ, МИНИЙ ОЙРЫН ХҮМҮҮСИЙГ МАЛ БОЛГОЖ, БИДНИЙ ХОЙЧИЙГ ЗАЛГАМЖЛАХ ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ Ч СҮГ, СҮҮДЭР БОЛГОЖ БАЙНА. ШИНЭ ЦАГИЙН ИХЭНХ МУХАР СҮСЭГТНҮҮД ЛАМААС АСУУХГҮЙГЭЭР ШЭЭХЭЭСЭЭ Ч АЙДАГ БОЛСОН. ИНГЭХЭД МОНГОЛ ЛАМ ГЭГЧ ХЭН БЭ? ТЭД БОЛ ХАРИЙН ДАЙСНААС Ч АЮУЛТАЙ, ХҮНИЙ ОЮУНЫГ МОХООЖ, ХООСОН АЙДАСТ АВТУУЛАН СҮГ СҮҮДЭР БОЛГОХЫН ХАЖУУГААР ХАМАГ ОЛСОН ЗӨӨСНИЙГ НЬ АЙЛГАН ДЭЭРЭМДЭЖ, ЭХНЭР, ОХИДЫГ НЬ ЭЗЭМДЭН ХҮЧИНДЭГЧИД БОЛЖ ХУВИРСАН. ШУУД ХЭЛЭХЭД ТЭД ХУУЛЬГҮЙ ЛУЙВАРЧИД БОЛЖ ХУВИРСАН. ЧУХАМ ИЙМ УЧРААС ӨНГӨРСӨН ЗУУНЫ 30 -ААД ОНД МОНГОЛЧУУДЫГ ГЭГЭЭРҮҮЛЭХИЙН ТУЛД, МУХАР СҮСГЭЭС НЬ АНГИЖРУУЛАХЫН ТУЛД ЛАМ НАРЫГ БӨӨНӨӨР НЬ ХЯДСАНЫ НЭГ ШАЛТГААН НЬ ЭНЭ ЮМ.
lam narig barisan humuus uhliin muugaar uhsen nutgiin olon jisheeg medne
Хичнээн их, гvн гvнзгий шашин бурханд итгэж найдах тусам жинхэнэ ардчилсан хvн болж байгаагийн илрэл гэж манай АН сургасаар 26 жил болж байна!!
Галбадрах нийтлэл үнэн бодит байдалд хүрсэн,хүрч буй зүйлийг сайтар ухан тайлбарлажээ.Монголчууд бид сүүлийн 26 жил "Ардчлал"гэгчээр амьсгалж уншиж сонсохоо/ахмадаа/ больсоны гор нь өнөөдөр ийм байдалд хүргэлээ.Мөнч их тархины тураалд орлоо шүү дээ.Энд эрдэмтэдийн хэлсэн үгийг ард түмэндээ сануулсан ишлэлүүдийг бичсэн нөхдөд баярлалаа.Оюуны хоосролоос л гаргаж байж энэ мухар сүсгийг алга болгоно,орон зайг нь арай өөр зүйл/мэдлэг/эзлэх болно.
eniig bichsen Hund bayar hurgiy! mongolchuud min sergeh boltugai! yamar negen yumand ehlel heregtei, ene ni endees ehlej bgaa ch yum chig. humuusiin setgeliig hudulgusun l bna.
Minii neg tanil german emegtei nadaas asuuj baij bilee:budda shutdeg uu?gelee,bi:ugui ee burhan shutteggui gelee.Ter ch bas shutdeggui,gehdee 1 taniliinhaa zuvlusnuur, ter uuriinhuu bodol sanaag zegzlen taivshirahiin tuld buddagiin sumiin zuglaan deer ochij suusnaa nadad yarij bilee.Ter uvchtei bsan boohoor terend uurii n zorigjuulj ergezuulen bodohod n tusalsan ,tuund taalagdsan gej yarisan n namaig ter oroijingoo bodold oruulj bsan.Mongolchuud shashniig ajil turuluu buteeh,uvchtei hunee saijruulahiin tuld unshuuldag,uursduu sonsdoggui.Getel end humuus burhaniig zugeer uuriinhuu dotood setgeliig sonsohiin tuld ter surgaaluudiig sonsdog,tiim ch bolood end Christ -iin sumiin buten saini unshlaga bolohod humuus huuhedteigee ger buleeree suuzgaasan haragddag.Ted helehdee:huuhed bas yum sonsoj,bodoh heregtei gej bsan.Buh shashni surgaali tustei yumuu gej boddog,manaid bol humuusiin shutlegeer lam nar nar bisness hiij,uls turchid bas uursudduu ashigtaigaar ashiglah enuuhend bolj dee. Ta saihan surgaali muruudiig eej aavaasaa ,bagshaasaa,tv,radio,lamaas sonsono.Amidraliinhaa zamiig ezest n ta uuriinhuu tarhiar l joloodono.Huuhedee uurtuu itgeltei bolgoj humuujulehed nemer boloh zuvluguu: Facebook ,Erdee-Talk-" Huuhded hemjee hizgaar heregtei Yu" niitlel bgaa.Sanalaa solilzooroi.
Хичнээн өндөр боловсролтой гээд тэд хүн алж, хүрээ талж, идэж ууж, завхайрч явна. Хэрвээ тэдгээр хүн дүрст араатанууд бурханд итгэдэг, хийж огт болохгүй үйлийг хийгээд дараа нь ямар зовлонд өөрөө унахаа мэдэж байсан бол муу зүйл хийхгүй. Ухвар мөчид, үл итгэгч нар гэмт хэрэг үйлдэж явдаг. Удахгүй 2018 онд орвонгоороо эргэж 1 сая ч хүрэхгүй хүн ертөнцөд үлдэнэ. Бүх юм 00 оос эхэлнэ. Тэр үед та нар тамд тарчилж байх болно гэжээ.
АРДЧИЛАЛЫН ачаар бид бүхэн шүтэх, шүтүүлэх эрхээ олж авсан юм. Мухар байна уу хамаагүй шүтэх нь хүний ЭРХ. МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН МАНДАН БАДРАГ. Би хувьдаа ардчилалын Алтан хараацайнуудаа хүний биед хувилсан бурхад гэж боддог" гэж бичсэн байна. Хүний биед хее Munhuu, 2016-10-20 11:39:39, 202.131.242.254