sonin.mn
НИТХ-ын дарга Ц.Сандуй Сүхбаатар дүүргийн 1947 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, орон нутгийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.
 
Тэрбээр 1992 оноос хойш 7 дахь удаагийн орон нутгийн сонгууль болж байгааг онцлоод "Нийслэлийн 152 хороонд 6 нам, эвслээс нийт 658 хүн нэр дэвшиж байгаа. Нийслэлийн МАН-аас 295 нэр дэвшигч өрсөлдөж байна.
 
Иргэд тэдэндтэй хамгийн ойр ажиллаж, төрд үзэл бодол, санал санаачлагыг нь хүргэх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг