sonin.mn
Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн ИТХ-ын сонгуулийн явцын талаар 12.30 болон 17.30 цагт мэдээлэл хийх болжээ.
 
Нийслэлийн 152 хороонд 6 нам, эвслээс нийт 658 хүн нэр дэвшиж байгаа. Одоогоор ахмад настанууд сонгуульд идэвхтэй оролцож байгаа аж. Нийслэлийн сонгуулийн хороо 12.00 болон 17.00 цагт хэсгийн хороодоос сонгуулийн явц, ирцийн мэдээллийг авах бөгөөд түүнийгээ нэгтгэсний дараа нийтэд нээлттэй мэдээлэх аж.
 
22.00 цаг хүртэл үргэлжлэх санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриалав.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг